Pages

Friday 25 October 2019

Тэнгэрлэг нигүүлслийн Сарнайн Эрхиний Залбирал


Тэнгэрлэг нигүүлслийн 
Сарнайн Эрхиний Залбирал


Загалмайн тэмдэг 



Тэнгэр дэх Эцэг минь ээ

Тэнгэр дэх Эцэг минь ээ. Таны нэр 
алдар эрхэм дээд байх болтугай. 
Таны хаанчлал орших болтугай. 
Тэнгэр дэх таны дур таалал 
дэлхийд ч биелэх болтугай. Бидэнд 
өдөр тутмын талхыг өнөөдөр 
хайрлана уу. Бид бусдыг 
уучилдгийн адил биднийг өршөөнө 
үү. Биднийг сорилтонд оруулалгүй, 
харин хорон муу бүхнээс гэтэлгэн 
соёрхоно уу. Амэн.


Амар амгалан Мариа 
минь ээ

Амар амгалан Мариа минь ээ. Та 
хишиг ивээлээр бялхам билээ. 
Эзэн тантай хамт байна. Таныг 
эмэгтэйчүүдийн дундаас 
адисласан билээ. Таны хэвлий дэх 
үр Есүсийг бас адисласан билээ. 
Тэнгэрбурханы эх Мариа гэгээн 
минь ээ, Та одоо болон насан 
эцэслэх мөчид нүгэлт бидний 
төлөө залбиран соёрхоно уу. 
Амэн. 


Итгэл бишрэлийн үг

Би тэнгэр газрыг бүтээгч, төгс хүчит Эцэг, 
Тэнгэрбурханд итгэнэ.  Би түүний амин ганц Хүү, 
бидний Эзэн, Есүс Христэд итгэнэ. Тэрээр Ариун 
Сүнснээс бүрэлдэж, Цэвэр Охин Мариагаас 
мэндэлжээ. Тэрээр Понти Пилатын дор зовлон, 
цовдлуулж, амьсгал хурааж, булшлуулжээ. 


Тэрээр тамд буугаад гурав дахь хоногтоо үхлийг 
сөрөн амилж, тэнгэрт залран, төгс хүчин Эцэгийн 
баруунтаа сууж, амь болон үхэгсдийг шүүхээр ирнэ. 


Би Ариун Сүнс, бүх нийтийн католик Шашин, 
гэгээнтнүүдийн нэгдэл, гэм нүглүүдийн уучлал 
өршөөл, бие махбодын амилалт болон мөнх амьдралд 
итгэнэ. Амэн. 

томоохон дансанд


Мөнхийн Эцэг 
минь

Мөнхийн Эцэг минь ээ, 
бидний ба бүх дэлхийн 
нүглийг ариусгалын төлөөх, 
таны хайртай Хүү, бидний 
Эзэн Есүс Христийн бие ба 
цус, сүнс ба Тэнгэрлэг 
байдлыг би Танд өргөе

жижиг дансанд

Есүсийн зовлон
шаналлын үрээр,
биднийг ба бүх
дэлхийг өршөөнө үү

Эрхэм дээд Тэнгэрбурхан (3 удаа)

Эрхэм хүчирхэг, Эрхэм
үхэлгүй мөнх, Эрхэм дээд
Тэнгэрбурхан, биднийг ба
бүх дэлхийг өршөөнө үү.
Erdenet

No comments:

Post a Comment